“МАНАЙ НУТГААР ЗОЧЛООРОЙ” НУТГИЙН ИРГЭДЭД ТҮШИГЛЭСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА

 

   “Манай нутгаар зочлоорой” нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалд зориулсан гарын авлагыг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны даалгавраар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн хүрээнд Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ боловсруулан, хэвлүүлж та бүхэнд хүргэж байна.

Энэхүү номын зохиогчоор Сабин Шмидт, Х.Түмэндэлгэр, Ч.Оюун-Эрдэнэ, Г.Нямсүрэн, М.Нарангэрэл, С.Болортуяа, Д.Содномсамдан, зургийг Б.Төрмөнх нар өөрсдийн олон жилийн туршлагаа хуваалцан боловсруулан GIZ SPACES төслийн байгууллагатай хамтран бүтээлээ.

Гарын авлагыг бүтээхэд хамтран ажилласан төслийн багийнхан, зохиогч, зураач нартаа гүн талархал илэрхийлье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

 

Гарын авлага татах (Мон)

Download Guideline (Eng)