EnglishMongolian
Joomla extensions and Joomla templates by JoomlaShine.com
Монголын Залуучуудын Байгаль Хамгаалах Сүлжээнд Нэгдэхийг Уриалж Байна.

 

cop15_logo_img.gif

Данийн Копенгагенд болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлхийн улс орны тэргүүнүүдийн уулзалтад манай байгуулллагын гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг ажиглагчаар оролцсон. Бид тус уулзалтад оролцохдоо уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй дэлхийн бусад орны залуустайдуу хоолойгоо нэгтгэх, өөрийн байгууллагын үйл ажиллагааг таниулах, цаашидхамтран ажиллахыг зорилгоо болгосон. 

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн бүх иргэнд нэгэн адил нөлөөлж, бидний эх дэлхий орших уу, эс орших уу гэсэн асуудалд  хүрч байгааг бүх нийтэд сануулсаар байна.  

Бид энэ уулзалтын үр дүнд олон орны байгаль хамгаалах байгууллагуудтай хамтарч ажиллахаар боллоо. Мөн түүний хажуугаар, өөрийн үйл ажиллагаа өргөтгөн, Монголынхоо залуучуудтай нэгдэн, цаг алдалгүй Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, ан амьтныг хайрлан хамгаалах үйлсэд  хамтран зүтгэх хүсэлтэй байна. Иймээс бидний санаачлан дэмжиж буй Монголын Залуучуудын Байгаль Хамгаалах Сүлжээнд нэгдэж, энэ үйл хэрэгт хамтран оролцохыг та бүхэнд уриалж байна.   

 

 Хэрэв та бидэнтэй нэгдэхийг хүсвэл өөрийн нэр, эрхэлж буй ажил, мэргэжил болон хэрхэн өөрийн хэвь нэмрээ оруулах талаархи мэдээллийг бидэнд илгээнэ үү.  
 

Байгалаа хамгаалахад таны оролцоо яг одоо хэрэгтэй.

   
 
Яг одоо хэрэгжүүлж эхэлцгээе. Маш энгийн
 

Мод тарьцгаая
Орчноо тохижуулан мод тарих  ажлыг өөрөө өөрөөсөө эхэлцгээе. Та гэрийн цонхныхоо өмнө мод,бут тариарай. Үр хүүхэд тань тарьсан модыг услан арчилж байгаль эхтэй харилцан сурах болно.Бусдыг бас энэ үйл хэрэгтэй уриалан дуудаарай. 

Шүдээ угаахдаа усаа хэмнэе 
Та зөвхөн шүдээ угаахдаа 5 литр ус зарцуулдаг гээд  боддоо.   Хүн өдөрт 2.5 литр ус ууж биеийнхээ шингэнг тэнцвэржүүлдэг байхад дэмий асгасан ус тань хоёр өдрийн хэрэгцээтэй чинь тэнцэж байна. Нэг литр ус нэг төгрөг гэж бодоод гучин хоногтоо үржүүлбэл нилээн хэдэн төгрөг болно. Тэгэхээр, та энэ үргүй зардлаа хэмнэхийн тулд шүдээ угааж байх зууртаа дэмий гоожуулж байгаа усаа хаачих. Ингээд л  асуудал шийдэгдчихнэ. 

Дэлгүүр явахдаа даавуун болон олон дахин ашиглагдах  тор, уутыг хэрэглэцгээе.
Даавуун уут хэрэглэх нь маш зөв сонголт. Учир нь та нэг удаа худалдан аваад дахин дахин хэрэглэх боломжтой. Энэ нь бат бөх, мөнгө хэмнэдэг  бас шинэ үеийн хүний  амьдралын хэв маяг. 

Голд машин болон хивс  угаахгүй байх
Энэ нь байгаль орчныг ихээр бохирдуулдаг төдийгүй эргээд хүнд маш сөрөг нөлөөтэй юм байна. Хөндлөнгийн хүн  харахад ч   эвгүй байдаг шүү дээ. 

Буудалласан газраа цэвэрлэх
Ажилд дарагдсан хүндхэн өдрүүдийн дараа дотны хүмүүстэйгээ агаарт гарах нь маш сайхан амралт болдог шүү дээ. Хээр хөдөө гарч байгальд зочлоход таатай байдаг боловч та буудалласан газартаа хог хаягдал орхихгүй байх нь маш чухал. Хогоо сайхан цэвэрлээд яваарай.

Ойд гал гаргахгүй  байх
Ойд гал асаах нь ихээхэн эрсдлийг агуулж байдаг. Ямар нэг байдлаар гал асаахаар болбол болгоомжтой хандан, унтарсан эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.


 

Дэлгэрэнгүй...
 

Хандив

Info : once you click on 'Donate', you will be transferred to website of Trade and Development Bank of Mongolia, where you can enter your payment information.

Та манай байнгын хөтөлж байгаа:
 
 http://pcc.blog.banjig.net
 
 байгаль орчны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцоно уу.

Манай хаяг

Бид Шинэ Зеландын Байгалийн Хүрээлэнгийн байранд байрлаж байна.


Чингэлтэй дүүрэг, 4-р хороо

Дипломат-95 42/43 тоот

Утас: 329477
Факс: 329259

Мэйл хаяг: Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
 

25,059Вэбээр зочилсон тоо:
5Өнөөдөр зочилсон:
43Өчигдөр зочилсон:
29.77Хоногт дунджаар: