Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах явцад олон нийттэй зөвлөлдөх гарын авлага

JU3FWUjGIHHmrCu.jpgЭнэхүү гарын авлага нь Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2019 оны А/134 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй”-н дөрөвдүгээр бүлэг болох “Хээрийн судалгаа, тодруулалт, уулзалт, ярилцлага, иргэд, олон нийтийн санал асуулга, бүлгийн хэлэлцүүлэг” хэсгийн 4.1 дэх заалтад тусгасан үйл ажиллагааны дэлгэрэнгүй загвар жишээ баримт бичиг юм.
Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын (цаашид “агентлаг” гэх) санаачилгаар Дорноговь аймгийн ЗДТГ, Даланжаргалан сумын ЗДТГ, Хүн Төвтэй Байгал Хамгаалал (цаашид ХТБХ) ТББ, Англи улсын Мокоро компанийн ЭГЭЭББ төслийн баг хамтран 2018-2019 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг (цаашид “төлөвлөгөө” гэх) боловсруулсан туршлага дээр үндэслэн энэхүү гарын авлагыг боловсруулсан. 

Гарын авлагыг боловсруулахад ХТБХ ТББ болон ЭГЭЭББ төслийн “иргэдийн оролцоог хангах” үйл ажиллагаанд хэрэглэгддэг арга, аргачлалд суурилсан бөгөөд төлөвлөгөө боловсруулах явцад олон нийтийн оролцоог хангах аргачлалыг нарийвчлан боловсруулан практикт туршиж үзэн баталгаажуулсан болно.
Иймд энэхүү аргачлал, процессийг ашиглан олон нийттэй зөвлөлдөж, тэдний саналыг харгалзан үзэж боловсруулсан анхны бичиг баримт нь Даланжаргалан сумын нутаг дэсгэрийн хөгжлийн төлөвлөгөө болж байгаа юм.
 

Гарын авлага татах (Мон)

Download Guideline (Eng)