| |||||
| Монголын Залуучуудын Байгаль Хамгаалах Сүлжээнд Нэгдэхийг Уриалж Байна. |
|
![]() Данийн Копенгагенд болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлхийн улс орны тэргүүнүүдийн уулзалтад манай байгуулллагын гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг ажиглагчаар оролцсон. Бид тус уулзалтад оролцохдоо уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй дэлхийн бусад орны залуустайдуу хоолойгоо нэгтгэх, өөрийн байгууллагын үйл ажиллагааг таниулах, цаашидхамтран ажиллахыг зорилгоо болгосон. Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн бүх иргэнд нэгэн адил нөлөөлж, бидний эх дэлхий орших уу, эс орших уу гэсэн асуудалд хүрч байгааг бүх нийтэд сануулсаар байна. Бид энэ уулзалтын үр дүнд олон орны байгаль хамгаалах байгууллагуудтай хамтарч ажиллахаар боллоо. Мөн түүний хажуугаар, өөрийн үйл ажиллагаа өргөтгөн, Монголынхоо залуучуудтай нэгдэн, цаг алдалгүй Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, ан амьтныг хайрлан хамгаалах үйлсэд хамтран зүтгэх хүсэлтэй байна. Иймээс бидний санаачлан дэмжиж буй Монголын Залуучуудын Байгаль Хамгаалах Сүлжээнд нэгдэж, энэ үйл хэрэгт хамтран оролцохыг та бүхэнд уриалж байна. Хэрэв та бидэнтэй нэгдэхийг хүсвэл өөрийн нэр, эрхэлж буй ажил, мэргэжил болон хэрхэн өөрийн хэвь нэмрээ оруулах талаархи мэдээллийг бидэнд илгээнэ үү. |
| |||||
Info : once you click on 'Donate', you will be transferred to website of Trade and Development Bank of Mongolia, where you can enter your payment information.
We share same office with New Zealand Nature Instittute
Chingeltei district, 4th khoroo
Diplomat-95 building suite -42/43
Phone: 329477
Fax: 329259
Mail: This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it