 | | | Одоо хангалттай!! Монголчууд бид байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн олон жилийн уламжлалттай ард түмэн. Энэ түүхээрээ ч бид бахархах дуртай. Гэтэл сүүлийн үед энэхүү уламжлалаа мартсан гэлтэй. Улаанбааатар хотын гудамжаар энд тэндгүй хөглөрөн харагдах хог үүнийг гэрчилнэ. Гадаадын хүмүүст онгон сайхан байгалтай хэмээн бахархан ярьдаг уул, ус, гол горхи маань нүдний өмнө янзан бүрийн хогоор дүүрсээр. Эх нутгаа хэрхэн хайрладаг таалаарх үгс маань энэхүү хогон далайн доор замхарсаар ... Ил задгай хаясан хог нь бидний амьдардаг орчин, ундны усыг бохирдуулдаг төдийгүй тэдгээрийг сонирхон идэх мал амьтанд аюул учруулдаг. Энэ нь бидний эрүүл мэнд цаашлаад эдийн засагт ноцтой хохирол үүсгэдэг. Хаа сайгүй хөглөрөх хогоор чимсэн Монгол орон маань хөгжиж байгаа орон гэхээс илүүтэй ядууралд нэрвэгдэсэн орон гэхээр дүр зургыг гадныханд үлдээнэ. Энэ нь бид өөрсдийгөө хэн бэ гэдгиийг тодоос тод харуулах бодит жишээ юм. Тэгвэл хэн үүнд хариуцлага хүлээх ёстой вэ? Асуултын хариулт тодорхой. Монгол Улсын иргэн, бид бүгдээрээ үүнд хамаатай. Хэн эдгээр хогыг цэвэрлэх ёстой вэ? Асуултын хариулт дахиад л тодорхой. Бид бүгдээрээ тарьсан хогоо уул, усны хажууд бус, зориулалтын дагуу цэвэрлэж, зохих газарт нь хаях үүрэгтэй. Хогоо хамаагүй ил задгайгаар хаяж байгаа нэгнээсээ бид “эх орон, байгаль дэлхийгээ хайрлах хайр тань хаачаав?” гэж асуух хэрэгтэй. Хүн хүрээлэн буй орчиндоо ингэж хандаж болно гэжүү? Төрсөн нутгаа бид өөрсдөө хамгаалж, хайрлахгүй бол өөр хэн хайрлах билээ дээ. | |  | | | | | | Одоо хангалттай!! "Хүн Төвтэй Байгаль Хамгаалал" ТББ болон "Байгаль орчин-тогтвортой хөгжил" клубын залуучууд, Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар, БОАЖЯ, Хас Банк, Нийслэлийн байгаль хамгаалах газар хамтран Гачууртын хойд хэсэгт байдаг Шар хоолойн газар нутгийг цэвэрлэх нэг өдрийн кампанит ажил зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд энэ газар нутгаар, ялангуяа Гачуурт гол дагуу машин хөлөглөсөн хүмүүс замдаа шуудай, савтай хог хаях нь элбэг тохиолдох боллоо. Одоо хангалттай!! Иймэрхүү маягаар байгаль орчиндоо хандах хандлагыг зогсоох цаг иржээ. Байгаль орчиндоо хог хаяж орчиноо бохирдуулж байгаа хүмүүст хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээлгэе. Одоо хангалттай!! Бүгдээрээ байгаль дэлхийдээ ингэж хандахаа зогсоое! Эх орноо эргээд хайрлан хамгаалж, үр хүүхэддээ үлгэр дууриал болцгоое! Одоо хангалттай!! аяны хүрээнд цаашдаа бид нар хотын гудамжинд ил хог хаях, машины цонхоороо зам дээр ил хог хаяхыг зогсоохын тулд шууд утсыг ажиллуулахаар төлөвлөж байна. Байгалиа хамгаалахад таны оролцоо яг одоо хэрэгтэй. | | |