EnglishMongolian
Joomla extensions and Joomla templates by JoomlaShine.com

350 Уур Амьсгалын Хөдөлгөөний Олон Улсын Өдөр Print E-mail

 

Эх дэлхийгээ хамгаалах үйлст Монголчууд... 
 

  •  Олон улсын залуучуудын 350 хөдөлгөөнөөс дэлхий дахины анхаарлын төвд буй тулгамдсан асуудлын нэг болох уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ болгон 2009 оны 10 Сарын 24-нийг “350 Уур амьсгалын Олон Улсын Өдөр ” болгон санаачилсан билээ. Энэхүү хөдөлгөөний гол арга хэмжээ нь мөн өдөр Нью Иорк хотын Тайм скверт НҮБ-ын байрны өмнө зохиогдох ба дэлхийн 150 гаруй оронд ижил арга хэмжээ зохигдох юм.
  • 350 гэж юу вэ? Энэ бол хүн төрөлхтөн аюулгүй амьдрахад шаардагдах  агаар мандал дахь нүүрстөрөгчийн саяд байх хэмжээ болохыг эрдэмтэд тогтоосон. Харин одоо эх дэлхийд маань 385 ррм  буюу ауюлгүй хэмжээнээс аль хэдийн даваад байгаа нь бидний сэтгэлийг түгшээж байгаа билээ. Тэгвэл 350 ррм болтол бууруулахын тулд бид юу хийх ёстой вэ? 
  • Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдолд өртөж байгаа улс орны тэргүүн эгнээнд яваа монголчууд энэ өдөр дэлхий дахинтай мөр зэрэгцэн тэмцэлд нэгдлээ. Учир нь агаарын бохирдол, дэлхийн дулаарлыг хамгийн ихээр мэдэрч байгаа орны нэг нь Монгол улс. Хүн Төвтэй Байгаль хамгаалал ТТБ болон "Ногоон дэлхий клуб"-н гишүүн сэтгүүлчид 10-р сарын 24-ны өдөр дэлхий дахинаа өргөсөн "-350" хөдөлгөөнийг дэмжиж, хамтран Булган аймгийн Булган хотод ажилласан юм. 
  • Удирдагчдад хүргэх зурагт хуудсыг Булган нутгаас илгээлээ. "Их 20"-н уулзалтад монгол орноос хүргэх зурагт хуудас илгээх ажилд Булган аймгийн Б.Энх-Амгалан ахлагчтай "Булган хөгжил" төвийн дэргэдэх "Бүтээлч ирээдүй" эко-клубын хүүхдүүд оролцсон юм. Энэ төвийн хүүхдүүд орон нутгийнхаа нөөц бололцоонд тулгуурлан олон нийтийн оролцоотойгоор байгалийнхаа экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад тодорхой хувь нэмрээ оруулахаар ажилладаг гэнэ. Түүнчлэн энэ зорилгоо "Бэрхшээл бүхнийг хамтдаа туулж, Биеэсээ дэмжин ажиллана" гэсэн уриан дор явуулдаг аж. Тус хөдөлгөөнийхөнтэй ажиллан, тэднээр хичээл заалгасны дараа хүүхдүүд "Дэлхийн өнцөг булан бүрт байгалийн гамшиг ихээр гарч давтамж нь ойртоод байсны учрыг сая л ойлголлоо. Дэлхий нийтэд өрнөөд байгаа хөдөлгөөн надад хамаагүй биднээс хол хөндийн зүйл огтхон ч биш. Би ч гэсэн энэ гамшгийн эсрэг тэмцэхэд дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй гэдгийг ойлголлоо хэмээн ярьж байлаа. Ингээд дэлхийд ганцхан монгол гэрийнхээ үүдэнд -350 гэж бичээд удирдагчдад илгээлээ.          
 

Donation Panel

Info : once you click on 'Donate', you will be transferred to website of Trade and Development Bank of Mongolia, where you can enter your payment information.

Please visit to our permanently working blog:
 
 http://pcc.blog.banjig.net
 
for environmental discussion. 

Contact us

We share same office with New Zealand Nature Instittute

Chingeltei district, 4th khoroo

Diplomat-95 building suite -42/43

Phone: 329477

Fax: 329259

Mail: This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it  

25,226Вэбээр зочилсон тоо:
25Өнөөдөр зочилсон:
47Өчигдөр зочилсон:
29.84Хоногт дунджаар: