|
Байгаль орчны мэдээлэл харилцааг сайжруулах нь төсөл ГТХАН-н санхүүжилтээр 2009 онд хэрэгжсэн. Зорилго: Иргэдийн байгаль хамгаалах ухамсрыг дээшлүүлэх үүднээс тэднийг чиглүүлэх, иргэдийн байгаль хамгаалах үйл явцыг шийдвэр гаргах түвшинд идэвхитэй оролцуулах зорилгоор FM радиогоор шууд хэлэлцүүлгийг явуулах Төслийн үр дүнгээс: Зорилгоо биелүүлэх үүднээс бид FM радио 105,5-тай хамтран “5 мод” нэвтрүүлгийг 7 хоногт 3 удаа Улаанбаатар хотод шууд явуулсан. Энэхүү төслийн хүрээнд бид нар Ой мод ба зэрлэг ан амьтад, цөлжилт, ус, агаар, уур амьсгалын өөрчлөлт гэсэн сэдвийн хүрээнд ярилцаж мөн энэхүү сэдвийн хүрээнд ажилладаг судлаач, эрдэмтдийг урьж сүүлийн үеийн мэдээллийг сонсогчдод хүргэж байсан юм. Энэхүү төслийн хүрээнд маш олон хүмүүс бидэнтэй холбогдож талархалаа илэрхийлж байсан юм. |